Хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх

XIX зууны сэтгүүл зүй номны тэмдэглэл”
Франц
1789 оны Францын хөрөнгйөтний хувьсал дэгдэж тэмцэл үүслээ. Энэ бол шинэ нийгэм, дэвшилтэт харилцаа хоцрогдсоныгоо ялгах явдал юм.
1729 онд Франц улстай Европын орнууд хаант засаглалаа сэргээхээр дайн зарлаж 1815 он хүртэл үргэлжилсэн. Энэ үеийн эзэн хаан Напелеон Бонапарт нь хэвлэлийн үнэ цэнийг мэддэг байснаас үүдэн хөрөнгөтний хуьсгалийн үр дүнд 1789 оны 8сарын 24нд хэвлэлийн эрх чөлөө алдагдаж бүхий л эрх эзэн хааны мэдэлд орсон. Хэвлэлийн тухай консулын захирамж гарч 73 сонины 60-ыг нь хааж [1]“Сонин зөвхөн буян үйлдэх ёстой. Ингэсэн тохиолдолд би сониныг тэвчинэ” гэж тайлбарласан. Сониноор зөвхөн өөрийн эрх ашигаа хангаж байсны жишээ бол 1805 онд Орос, Австри 2 орныг нийлүүлэхгүйгээр, нэг нэгээр ялахын тулд “Монитор” сонинд Францад Напелеоны эсрэг бодлого дэгдлээ хэмээх худал нийтлэл гаргуулж, тус 2 орныг дийлсэн. Франын эсрэг дайнд ялагдсан Напеолон 1814 онд огцорч Эльба арал руу явсан.
Напелеоны дараа XVIII Луи хэвлэлийн эрх чөлөөг сэргээсэн. Сонин захиалагчид, борлуулалт, хэвлэлүүд ихэсч тэр дундаа “Газет до Франс” “Конститүсионель” “Журнал дэ Дебе” гэх мэт 2 засаг дамжсан сонинууд тэргүүлж байсан. Напелеон эргэн ирж хэвлэлийг өөртөө ахин урвуулахын тулд хандлагаа өөрчлөн, хэвлэл цензургүй байх ёстой гэсэн. XIX зууны дунд үе гэхэд зар сурталчиллагаа ашиг өгч, сонины үнэ буурсан. “Пресс” гэх сонин зар сурталчиллагаа, улс төр, хөдөө аж ахуй, гэх мэт бүх төрлийн мэдээллийг өөртөө агуулж маш их борлогдож байв. 1830-д оноос социолист чиглэлийн сонинууд хүчээ авсан. Долоо хоног тутам улс төрийн шог зургууд гардаг болсон. 1835 онд Парист мэдээллийн агентлаг үүссэн. 1848 онд хувьсгал гарахад ардчилсан, Бүгд Найрамдах, социалист хэвлэл ихээхэн нэмэр болсон. “Насиональ” “Репорм” 2 хэвлэл вангийн эсрэг ухуулга хийж, улмаар ван суудлаасаа буусан.
[2]1852 онд Напелеон өөрийгөө ахин эзэн хаанд өргөмжлөснийг Виктор Гюго Луи-Напелеоныг эхээ бүрэлгэсэн хүүтэй адилтгаж мөн чанарыг нь илтгэсэн.II  эзэнт гүрний үед техник технологи хөгжиж, арга заль нарийсч эхэлсэн юм. Ж.И Вильмиссан эмэгтэйчүүдийн сэтгүүл гарган түүндээ үнэртэй ус цацаж уншигчдыг өөртөө татдаг байсан. Үүний дараагаар жижиг хэвлэлүүд үүсч хөгжсөн. Гол төлөөлөгч нь Милло. “Тан” сонин бол улс төрд хүчтэй нөлөөлөгч байлаа. III Напелеоныг улс төрд гарахыг ихэнх сонингууд дэмжиж байсан үе. Хэвлэлийн багц хууль 1881оны 7 сар 29нд батлагдаж, мөнгөн барьцаа төлөх, урьдчилан зөвшөөрөл авах журмыг хааж, хэвлэх үйлдвэр, хэвлэн нийтлэгчдэд эрх чөлөө олгосон билээ. Сэтгүүлчид  нэр хүндтэй болсон үе.
Герман
Герман XIX  зууны 70-д он хүртэл тархай бутархай,хоцрогдсон нийгэмтэй орон байсан.Үүнээс  нь болж хэвлэл орой үүссэн. 1749 онд II Фидрих сэтгүүлчид өөрийх нь үйлд саад болж байна гэж бодон улс төрийн сэдвээр бичдэг сэтгүүлүүдэд хязгаарлалт тогтоосон. Хэвлэл мэдээлэл хөгжих ёстой гэж мэдсэн боловч 1825 онд Германы хэвлэлүүд огт уншваргүй байсан учраас боловсролтой уншигчид Францын сонинуудаас мэдээлэл авдаг байсан. Цензурээс болж XVIII-XIX зуунд Германы хэвлэл баримтыг зөвхөн мэдээллэх төдийн өнгөрдөг болжээ. 18 зууны 90д оны дунд үед сэхээтний либерал давхарга ухамсарлаж, нөлөөлөх нь гоо зүйн замаар эрх чөлөөнд хүрэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх гэсэн  арга зам бий болсон. Напелелн Германд өөр ашигтай байлгах зорилгоор герман хэлээр сонин гаргахыг зөвшөөрсөн. Францын нөлөө Германы сэтгүүл зүйг хөгжих үндэс болсон. 1813 онд Напеолоны эсрэг тэмцэл болж хэвлэлийн нөлөө ихэссэн. Напелеон ялагдсаны дараа [3]Бёрне “Чуулганы тогтоол”-ыг Герман орныг бүхэлд нь нь доромжилж гутамшигийн шонд хадсан гэж тодорхойлсон.  19-р зууны дунд үед хэвлэлийн холбоо байгуулагдсан. Бохмар энэ нийгмийг өөрчлөх ёстой гэж үзэж байсан. 1840 он Пруссын үед шог зураг хэвлэлүүд гарч ирсэн. Энэ үед хүмүүс улс төрөөс уйдаж өөр төрлийн мэдээлэлтэй сонинд татагдах болсон. 1862 оны 9р сард Пруссын консрелын албанд томилсонд олон нийт дургуй байсны учир бол Напелеонтай адил үзэлтэй байсан. Пруссд ашигтайгаар нөлөөлөхийн тулд утга зохиолын товчоо, Хэвлэлийн алба байгуулсан. 50 том, 150 гаруй жижиг сонингуудыг дайчилсан. Хэвлэсэн бүх сонинг цагдаагийн байгууллагад заавал шалгуулдаг байсан. Дэлхийн 1-р дайн ойртох тусам либерал сонингуудын нэр хүнд унасан. Мосесын сонин хамгийн нэр хүндтэй байсан юм. Түүний трест дэлхийн хамгийн том том нийслэлд, Германы бүх хотуудад сурвалжлагчдаа суулгаснаар утас, цахилгаан шууданг ихээр ашиглаж эхэлсэн. Германы трестүүд ашиг хонжоо бус мэдээллээ хурдан түгээх, дамжуулахад анхаарч байса.
Англи
XIX зууны I хагас бол Английн хөгжил цэцэглэлтийн үе. Английн Хөрөнгөтний хувьсал гарсны дараа тэд эх орондоо бүх эд хөрөнгөө өгсөн. Их Британий хөгжилийн бол 1837 оны Викторяаг хатан хааны төр барьсан онууд билээ. Энэ үед сонинууд 2 онцлогтой байсан. 1814 онд хөдөлгүүрт хэвлэлийн суурь машин бий болсон. Англид улирал тутмын сонин 1810-1820д онд хүчээ авч улс төрийн шогийг хүмүүс сонирхохоо больсон. Лондонгийн өдөр тутмын сонингуудаас Морнинг Кроникл том байр суурь эзэлдэг байсан. Үндэслэгч нь У.Вудфол юм . 19р зууны эхэн гэхэд “Морнинг пост-Даниль Стюрт” консирванив чиглэлийн нам 20 зуун хэвээрээ байсан. II  Уолтеор засгийн газрын мэтгэлцээнийг анх томилон нэг багананд бичиж байсан. Таймс Ф.Кёмигийн суурь машиныг анх ашигласан. Мөн АНУ-ын иргэн Ричарт Хоугийн 1848 онд бүтээсэн хэвлэлийн суурь машиныг ашиглаж цагт 8000 ширхэг сонин үйлдвэрлэх болсон. 1817 онд II  Уолтер парламентийн гишүүн болсоноор ерөнхий редактороор нь Томас Баркс ажиллахаар болжээ. 1850-1860д онд Англид хэд хэдэн татварыг цуцласан нь Лондонд ганц пенсийн үнэтэй, 4 нүүр сонинууд олширсон. Хямд хэвлэл богино хугацаанд нэр хүндтэй болж байсан бусад томоохон хэвлэлийг сандраасан. 1855 онд орон нутгийн өдөр тутмын сонинууд гарсан. 1910 оноос эхлэн өнгөт хэвлэл нэвтэрч зар сурталчиллагаа реклам хөгжихөд нөлөөлсөн. Шинэ сэтгүүл зүй гэх нэр үүслээ. [4]Энэ холбоо үгийг анх Мэтью Арьнолд 1810 онд Английн хэвлэл дэх шинэлэг хандалуудыг тоймлон бичихдээ хэрэглэсэн. 19-р зууны Английн хэвлэл ганц хүний сэтгүүлзүйгээс шинэ сэтгүүл зүй болтлоо олон бартааг даван туулсан.
Орос
Вистнек Европы Оросын хэвлэлийн суурийг тавьсан. 1811 онд “Казанские известин” хэмээн сонин гарснаар Оросын сонины эх тавигдсан. 1832 оноос эзэн хаан шинэ хэвлэл гаргах зөвшөөрөл олгох болов. Декабристуудын бослого дарагдсаны дараа зари сэтгүүлч айж, засгийн газрын харгис бодлогы дэмжих болсон. 19р зууны эхэн үеийн хамгийн нухацтай хэвлэл бол “Московский телеграф” байжээ. [5]“А.И.Герцен тус сэтгүүлийн эрхлэгчийг оюун ухааны тэмцлийн түүхч сэтгүүлч байхын төлөө төрсөн нэгэн гэж хэлсэн байдаг. 1830-д оны Оросын утга зохиолыг Омирданы үе гэж нэрлэдэг. Хэвлэлийн тоо цөөрч салбарын, эдийн засгийн, шинжлэх ухаан технологийн хэвлэлийн нэр төрөл олширсон. Энэ үед хэвлэлийн шагнал үүссэн. 1848 оны 4-р сарын 2-нд хэвлэлийн асуудлыг хариуцсан тогтмол хороо байгуулагдсан. Тус хорооноос гарсан шийдвэрт Николой хаан зааварчиллагаа өгдөг. 1953-1956 онуудад Пушкины байгуулсан Сорвеник энэ үед нийтийн гэдэг ганц үгээр тодорхойлогддог байв. 1852 онд сонин урьдынх шигээ нэр хүндтэй байхаа больсон. XIX зууны сүүлээс сонин эргээд тэргүүлэх боллоо. XIX зууны 2-р хагаст цаасны үйлдвэрлэл хөгжиж, өндөр чадалтай машинууд нэвтэрч, гар зургийг гэрэл зургаар сольж, техник технологи сайжирч, мэдээллийн шуурхай байдлыг эрс нэмэгдүүлсэн. Энэ үед цахилгаан мэдээний агентлагууд үүсч, зарын зууч конторууд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 1917 оны октябрын хувьсгалын үрийг XX зууны үеийн Оросын хэвлэл тарьсан.
АНУ
Тусгаар тогтонолоо олсон анхны колон улс. 1783 онд АНУ гэх нэр газрын зураг байх болсон ч, зүгээр цаасан дээрх нэр төдий байж. БНайрамдахчуудын гол хэвлэл нь Бенжамин Франклины ач Бенжамин Бахын эрхлэн гаргадаг “Орерэ” сонин. Бах бол ганц хүний сэтгүүл зүйн сүүлийн төлөөлөгч. Өмнөдийн хэвлэлийн гол зорилго нь хойд мужуудаас ялгаатай өөрийн гэсэн өвөрмөц хэвлэлийг гаргахад оршиж байсан. Олон түмний хэвлэл гарах шалтгаан нь уншваргүй, хямд сонин иргэдийн дунд эрэлттэй байсантай холбоотой. Бинжамин дэй үндэслэсэн- тэр бүгдийг гэрэлтүүлдэг SUN хүчээ авч, анхны дугаар нь Ирландын нэг ахмадын тухай онигоогоор дүүрсэн байсан. SUN-ыг нэрд гарахад саран дээр амьдардаг жижигхэн хүмүүсийн талаарх нийтлэл нь маш ихээр нөлөөлсөн. Ж.Г.Беннет New York Turbune сонинг өөрийн хүсээр бий болгосон. New York Turbune, New York Herald нар боол эзэмшилийг хэвээр үлдээхийг зорьж байсан. Дайн сэтгүүл зүйд сайнаар нөлөөлхөөс гадна уруугаа харсан пирамидийн бүтэц бий болсон. Сэтгүүл зүйн техник технологи хөгжиж эхэлсэн 1810-д онд Фредрих Кёнинг уураар ажилладаг машин бүтээсний дараагаар 1868 онд К.Шоулз бичгийн машин угсарсан. 1886 онд Германы эрдэмтэн Х.Р.Херц анхны радио угсарсан юм. Түүнээс хойш зар сурталчиллагаа эрчимтэй хөгжиж эхэлсэн. Мөн олон төрлийн мэдээллүүд цаг алдалгүй хэвлэгддэг байв. Хёрст бол мөнгөөр гачигддаггүй бүхий л зүйлийг эцэг эхиийн мөнгөөр шийддэг байлаа. Плутцерийн адил Хёрст эмэгтэйчүүдийг татахын тулд энэ тэндхийн хов жив, гоо сайханы мэдээлэл ихээр нийтэлж эхэлсэн. Хэний ч бичиж зүрхэлдэггүй найруулгаар тэдний сонинууд бичигддэг байсан. 1897 оны хавар гурван хавсралттай нийт 80 нүүр бүхий “Санди жорнэл”-ээ гаргасан. Түүний сэтгүүлчдийн бүхий л нийтлэл мэдээлэл маш сонирхолтойгоор хэвлэгддэг байсан. Дайны үеэр хамгийн халуун гэгдэх мэдээллийг түргэн нийтлэж бусад сониноос эрс илүүрхэж байсан. Хёрст сониноороо дамжуулан тэдний эрх ашгийг хамгаалж, үзэл бодлыг нь удирдаж байсан юм.





[1] XIX зууны сэтгүүлзүйн түүх 5-р хуудас
[2] XIX зууны сэтгүүл зүй 30, 31-р хуудас
[3] XIX зууны сэтгүүл зүй 63-р хуудас
[4] XIX зууны сэтгүүл зүй 109-р хуудас
[5] XIX зууны сэтгүүл зүй 118-р хуудас

Comments

Popular Posts