Өгүүллэг
Уучлал /Сургамжит өгүүллэг/
Би нэгэн удаа Жонн гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор галт тэргээр хамт аялах боллоо. Хоорондоо яриа өрнүүлэх зуураа Жонн бол алс холын шоронгоос суллагдаад явж байгааг мэдлээ. Жонныг шоронд байх бүхий л хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргэж очоогүйгээр үл барам нэг ч удаа захиа бичээгүй гэнэ.
Жонн шоронд нэлээн удаан суусан болохоор одоо тэднийг үхсэн амьд байтугай яажшуухан амь зогоож байгааг ч мэдэхгүй байлаа. Жонн гэрийнхэн нь ядуу, боловсрол муутай, тосгоноосоо ч гарч үзээгүй болохоор түүнийг эргэж ирээгүй, бас захидал бичээгүй байх хэмээн боддог тухайгаа байн байн гэмшингүйгээр ярих аж.
Харин нэг л зүйл сэтгэлийг нь зовоож байгааг үе үе санаа алдан алсыг ширтэх гүнзгий бодлогширсон харцаар нь би төвөггүйхэн тааж байв. Тэрээр гэр бүлийнхнийгээ үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж чадахгүй байв.
Харин Жонн суллагдахаа мэдээд гэрийнхэндээ захидал бичжээ. Тэр захидалдаа суллагдах болсон тухайгаа бичээд, хэрвээ уучилсан бол тосгоныхоо галт тэрэгний өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж, хүлээж авахын тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй, хүлээж авахгүй бол залуу галт тэрэгнээсээ буулгүй цаашаа, хаашаа ч юм бэ явах хэрэгтэй байлаа.
Гэр лүүгээ ойртох тусам түүний сэтгэл маш их догдолж, цонхоор гадагш харах зүрх зориг нь хүрэхгүй байгаа нь илт. Тэр бүр бажгадаж гүйцлээ. Нүүр нь сандарснаасаа болж хөлс дааварлан, улаан туяа татна. Тэгээд би түүнд "өмнөөс чинь би модыг харъя" гэлээ.
Ердөө нэг минут ч хүрэлгүй би түүний гараас татаж “Тэрийг хар даа” гэлээ. Түүний нүдэнд нулимс цийлэгнэн “Би итгэж байсан юм” гэж хэлэв. Нэгэн алимны модыг тэр чигээр нь цав цагаан туузаар бүтэн чимэглэжээ.
Энэ сайхан зүйлийг харах тэр агшинд олон жил дотор нь хадгалагдан зовоож байсан бүх зовлон гуниг, харуусал ор мөргүй арилав. Тэр одоо ээждээ очихоор яаран яваа сургуулийн бяцхан жаал шиг аз жаргалтай байв. Аз жаргал ийм үед жинхэнэ байдаг ажээ.
Comments
Post a Comment