Өгүүллэг

Баруун айлын эмээ
Миний эгчийн хүү 6 настай. Хоёр эмээдээ ёстой л эрхлэж маяглана гэдгийн үзүүлж өссөн хүү. Түүний аавын ээж эмээ бий. Эмээ том алаг нүдтэй, нилээн шөрмөслөг туранхай, үс нь насны хяруу бууж бууралтсан, урд талаараа халзарч унасан харагдана. Эмээ насаараа тогооч хийсэн болохоор хоол хийнэ гэж аагүй мундаг. Хичээл тараад ирэхээр орцоор дүүрэн хуушуурын үнэр ханхийж үүдэнд иртэл зөвхөн манайхаас ханхална. Хааяа гунигтайхан цонхоор ширтэх нь өр өвдгөнө. Төрсөн хайртай амин үр нь Суданаас ирээд бусдын гарт амь алдаад удаагүй байгаа болохоор наанаа инээвч цаанаа гунигтай байгааг нь би мэдэрдэг. Шөнө бүр хонодогийг нь бид мэдэвч баруун айлын эмээ нулимсаа харуулахгүй гэж их л хичээдэг. Эгчийн хүү бол их “Даам”. Хүссэн бүхнээ авахуулж, үүрүүлж хичээлдээ явахгүй гэж урваганана. Өвлийн хүйтэнд өглөө эрт сэрж нойрмоглох  шар ачаа дагуулаад сургууль өөд явж өгнө. Миний уур хүрч тэгэж болохгүй гэж хааяа гарын алганы амт үзүүлнэ. Гэтэл яадаг гэж санана. Хүүг минь зодлоо гэж уурсаж эмээ намайг цохиж авна. Би хэдий гайхах боловч “тэнэг эмээ байсанч яахав” энэ чинь миний ганц ач гэж уурлана. Тийм л их нандин хайраар хамт холбогдсон болохоор арга ч үгүй биздээ. Баруун айлын эмээ надтай үеийн юм шиг ярьж хөөрөлддөг. Би ч хааяа нүүрэнд нь суусан үрчлээ, насыг нь мартаад харьцана. Баруун айлын эмээгийн ганц хүсэл нь бол “Монгол Суданд баатарлаг гавяъа байгуулж ирсэн ч төрсөн эх орондоо ирээд амиа алдсан үрийнхээ үнэн учрыг олж тэнгэрт байгаа үрийнхээ ясыг амраах явдал. Их хотын дунд өвгөнөө дагуулаад хоёул налайхын зүг хөдөлнө. 600км-ын цаанаас 2,3 удаа нааш цааш явж алагдсан үрийнхээ хойноос гашуудна. Цагдаагийн газраас хэрэг хаагдсан, хэрэгтэн олдоогүй гэдгийг сонсох баруун айлын эмээ өвөө хоёрт зүрхэнд нь зүү шивэх шиг болсон байхдаа. Хүнийг санан бэтгэрнэ гэдэг амьдын хагацал. Үр .нь түрүүлээд хорвоогоос шувуу шиг нисээд одсон болохоор ямар сайхан байх билээ дээ. . . Баруун айлын эмээ, ач, өвөө гурав нутгийн зүг өнөө өглөө хөдөллөө. Тэнгэрт одсон үрээ сэтгэлдээ хадгалаад ач хүүгээ дагуулан хөл муутай, шалавхан хөдлөөд машинд суучаад зүүн зүг хүлэгийн жолоо заллаа.  Баруун айлын эмээ минь дээ. . . 


Comments

Popular Posts