Өглөөний хүн
Өглөөний хүн Өглөөний хүн гэж ном хэдэн жилийн өмнө худалдаанд гарч BESTSELLER болж байсныг санаж байна. Тэр үед энэ номыг уншаад тэмдэглэж авч байсан зүйлээсээ заримыг нь толилуулж байна. Энэ номыг уншсанаас хойш би 5-н цагт босдог болж үүнийгээ дагаад өөртөө итгэлтэй болсон. Гэхдээ өдөр бүр 5-н цагт босоод байдаггүй. Өвлийн улиралд манайд өглөө эрт босоод нар харж сэтгэлээ баясгаж эрч хүч авна гэж байх биш өглөө бослоо түнэр харанхуй. Харин зуны цагт бол өглөө 5-н цагт босох сайхаан. За олон үгээр яахав хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз. Би цаг бага байсан учир оруулсан article тус бүрийн учир шалтгааныг тайлбарлаж чадсангүй зүгээр л тэмдэглэж авч байснаа Copy+paste хийлээ. “Миний өмнө нэгэн ирээдүйтэй залуу зогсож байна гэж бодьё. Тэгтэл тэрээр “шөнө оройтох ч яахав. Харин өглөө босох жаахан хэцүү болохоор" гээд инээхчээх аядах юм бол би зөвхөн тэгэж сонсоод л түүнийг үнэлэн дүгнэх хүсэл оргүй болно. Учир нь эрт босох уу, үгүй гэдгээс шалтгаалаад хүний амьдрал ...